Тэд зөвхөн спортын хувцас биш болсон!
Таны гутлын шүүгээнд хэдэн кет байдаг вэ? Хэмээн инээдмийн жүжигчин Кевин Харт (Эрчүүдийн эрүүл мэнд сэтгүүлийн 2015 оны 3-р сарын дугаарын нүүрийг чимсэн)-аас асуухад тэрээр надад 500 орчим хос, тиймээ яг 500 хос кет байгаа, мөн тэрээр би “ҮРГЭЛЖ” кет өмсдөг хэмээн хариулжээ.
Магадгүй танд 500 хос байхгүй байж болно, гэхдээ таны шүүгээнд дажгүй загвартай хэдхэн хос байхад л болно. Тэднийг зөвхөн марафонд гүйж, гэрээ тойрон алхахад өмсөх албагүй.
Орчин үеийн цэвэрхэн кетүүдийг хаана ч өмсөх боломжтой загвар хийцтэй болжээ. Одоо эдгээрээс заримыг нь танилцуулж байна.
THE LEATHER HIGH-TOPS – ШИРЭН HIGH-TOPS (ШАГАЙ ДАВСАН ТҮРИЙТЭЙ)
Энэ кетийг Баасан гаригийн орой томчууд юм уухдаа өмсвөл тохирно. $298, Nordstrom.com
THE BOLD ONES
Та энэ сайхан гутал руу ямар ч эргэлзээгүй толгойгоо эргүүлэн харах болно. Энэ кет нь жинс, савхин хүрэмтэй хослуулан өмсвөл тохиромжтой. $85, suprafootwear.com
THE HYBRIDS
Бид эднийг өдөр бүр өмсдөггүй гэдэгт итгэж чадахгүй. Энэ кетийг нарийн өмд, хүрэмтэй хослуулан оройн үдэшлэгт өмсөөрэй. $250, nordstrom.com
THE LACE-UPS
Энэ цэмцгэр кет бусад өдөр тутмын гутлуудыг ичээдэг нэгэн билээ. Түүнийг ганган оймстой хослуулвал түүний итал шир, дээд зэргийн коньякийн өнгийг илүү тодруулан харагдуулна. $350, toboot.com
THE LIGHTWEIGHTS – ХӨНГӨН
Энэ кетийг дараа явах аялалдаа зориулан сонгоорой, мөн хотоор зугаалахдаа өмсөөрэй таны загвар хэв маягийг бүрэн илэрхийлнэ.$79, toms.com
THE SLIP-ONS
Эрчүүд угладаг кетэд дуртай байдаг. Эднийг хар хөх жинстэй хослуулах нь тохиромжтой. $395, bally.com
THE REIMAGINED CLASSICS
Энэ сонгодог хос бол эр зоригийг харуулдаг ч өмссөн үедээ гутал өмссөнөө ч мартахаар тийм зөөлөн эвтэйхэн мэдрэмжийг мэдрэх болно. $100, brooks.com
THE TEXTURIZED
Тоглох гутал хайж байна уу? Тэгвэл энэхүү хөх өнгийн загасны хайрс шиг гадаргуутай пүүз болон кетны хослолыг санал болгож байна. $180, axelarigato.com
THE DOUBLE MONKS
Энэ кет нь даашинз дээр өмсдөг гуталтай төстэй байгаа биз! Гэхдээ энийг үнэн хэрэгтээ кет мөн эсэхийг хэн ч мэдэхгүй. Үүнийг даашинцан дээр өмсөөрэй – гэхдээ бид тэгж бодохгүй л байна! $248, thefryecompany.com
THE SUEDES
Энэ хонгорууд бүүр 90-ээд оноос эхлэлтэй. Эд нар чулуу шүү дээ. Ул болон цэвэр элгэн энэхүү кет нь зөвхөн ялалтын төлөө бүтээгдсэн гэлтэй. $170, jcrew.com
THE MODERNS
THE MODERNS кет нь хэтэрхий сүрдэм харагдаж байж магадгүй, гэхдээ та сүрдэх хэрэггүй зүгээр л “High-Top” өмсөж байгаа мэтээр төсөөл. $385, nordstrom.com
THE CHUKKA
Өмсөхөд кет шиг мэдрэмж төрүүлдэг ч пүүз шиг харагддаг энэхүү кетыг энгийн өдөр тутмын уулзалт болзоонд өмсөөрэй. $98, ralphlauren.com
THE CLASSIC - СОНГОДОГ
Хэрэв энэ муудахгүй бол түүнийг бүү зас. $75, nordstrom.com
THE BLUE LEATHER
Тэд хөх арьсан гуталтай илүү адилхан харагдаж байгаа биз, тийм үү? Эдгээр кетыг амралтын өдрийн хослолтой хослуулвал тохирно. $138, kennethcole.com
THE WEATHERPROOFED
Энэхүү гутлыг цасанд өмсөнө. Учир нь түүний ул нь хальтирахгүй мөн дулаан хадгалах давхарга нь хөлийг бүхий л хүйтэн улирлын турш дулаан байлгана. $80, stalfred.com
THE TWEEDS-ДААВУУН
Танай өвөө ганцаараа хуучин загварын даавуун хувцас руу нүдээ унагадаггүй л биз дээ. Энэхүү угладаг кет нь сайжруулсан сүлжмэл даавуугаар хийгдсэн болно. $425, mrporter.com
THE LEATHER-ШИР
Хар ширэн кетийг нэг үгээр илэрхийлвэл: Ганган. Үүнийг өмссөнөөр таны жинстэй үнэн саак харагдана. $150, nordtrom.com
Эх сурвалж: www.menshealth.com